images

Казахстан улс гадаадын иргэний орших суух журмыг өөрчиллөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-08


     Монгол улсын иргэд визгүй зорчих боломжтой Казахстан улс гадаадын иргэний оршин суух журмыг өөрчиллөө. Өмнө нь тус улсад визгүй зорчдог гадаад иргэдэд 180 хоногийн хугацаа олгодог байсан бол одоо 90 хоногоос хэтрэхгүй байхаар болжээ. Мөн энэ тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Иймд Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг Элчин сайдын яамнаас анхаарууллаа. Мөн тус улсад очсон тохиолдолд гадаадын иргэнийг хүлээн авагч нь ирсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Дотоод хэргийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг тул уг бүртгэлийг цахимаар хийлгэх боломжтой болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.