"Google" компани шинэ чатбот систем бүтээж байна
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Энэ даваа гарагт "Google" компани “Bard” нэртэй хиймэл оюун ухааны чатботыг ойрын хугацаанд танилцуулахаа зарлав. Энэхүү мэдэгдэл нь өмнө нь CNBC-ээс гаргасан интернет технологийн компаниудын өрсөлдөөний талаарх мэдээллийг баталж байгаа үйл явдал юм. “Bard” нь "OpenAI" компанийн бүтээсэн "ChatGPT"-тэй шууд өрсөлдөх хэмжээнд хүрсэн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Мөн энэ чатбот систем нь хэлний хувьд өргөн агуулга дээр загварчлагдсан ба LaMDA буюу Dialogue Applications загвараар ажилладаг байна. "Google" системээ олон нийтэд зарлахаас өмнө харилцан ярианы технологийг итгэмжлэх туршилтыг хийнэ гэж даваа гарагт цахим блогтоо мэдэгдсэн байна. "ChatGPT" болон "Bard" загварууд нь хэрэглэгчийн асуулт, хүсэлтэд анхаарал татахуйц хариу өгөхийн тулд онлайнаар асар их хэмжээний өгөгдөл боловсруулж ажилладаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.