images

Алшаа аймагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд 169 тэрбум юаний хөрөнгө оруулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-07


     Хятадын ӨМӨЗО-ы Алшаа аймагт нар, салхины цахилгаан станц байгуулахад 169 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж “Bloomberg News” мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар ӨМӨЗО-ны баруун хэсэгт орших Алшаа аймгийн албаны хүмүүс 169 тэрбум юанийн эрчим хүчний бүтээн байгуулалтын 32 төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүний дотор ӨМӨЗО-ны Тэнгэр цөлийн эрчим хүчний байгууламжид нийт 86 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх ажээ. Алшаа аймгийн эрчим хүчний байгууламжийг энэ онд барьж, 2025 оноос ажиллуулж эхлэх юм. 230 мянган хүн амтай тус аймгийн өргөн уудам нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь цөл юм. Нутгийн гуравны нэг нь байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой бөгөөд Өвөр Монголын эрх баригчид 100 ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Хятад улс өнгөрсөн оны гуравдугаар сард батлагдсан 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх урт хугацааны зорилтын хүрээнд нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг үлэмж нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.