Казахстан улс Турк руу аврах багийнхан болон эмч нараа яаралтай илгээв
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Казахстан улс газар хөдлөлтөд ихээхэн хохирол амссан Турк улс руу аврах багийнхан, эмч нараа яаралтай илгээв. Тус улсын ерөнхийлөгч Кассим-Жомарт Токаев Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас хохирсонд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Улмаар ерөнхийлөгч Токаев ах дүү орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна тус улсын гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу аврагч, эмч нараа яаралтай илгээх, мөн эрэн хайх, аврах ажиллагаанд илүү өргөн хүрээтэй оролцоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьж, гүн эмгэнэл илэрхийлэхийн хамт аврах баг болон туслах ажилтнуудаа илгээхээ амласан тухай “Woods Daily” сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.