Ганцмод боомтоор Монголын тээврийн жолооч 10 секундэд нэвтэрдэг болно
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Өвөр Монголын Баяннуур хотын Урадын дунд хошуунд орших Ганцмод боомт нь манай Өмнөговь аймагтай хиллэдэг. Энэ нь хоёр улсын эрчим хүчний нийлүүлэлтийн гол суваг болсон хамгийн том гаальтай, хамгийн их ачаа тээвэрлэлт дамжин өнгөрдөг боомт юм. Энэ жил хоёр улсын худалдааг сэргээх хамтын ажиллагааг хангахын тулд худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авч, бизнес орчныг сайжруулахаар болсон билээ. Ингэхийн тулд Хятадын тал боомтоор нэвтрүүлэх үйл явцыг хялбаршуулахаар болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Монголын талын ачааны машины жолооч эрүүл мэнд, тусгаарлалт, гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг дуусгасны дараа 10 секундэд боомтоор нэвтэрдэг болох ажээ. Өнгөрсөн сард энэ боомтоор 2.1 сая тонн бараа тээвэрлэсэн байна. Энэ нь Өвөр Монголын хувьд өмнөх оны мөн үеэс 436.23 хувиар ачаа тээврийн хэмжээ өссөн үзүүлэлт юм. Харин 2020 оныхтой харьцуулахад 51.88 хувиар өссөн байна. Боомтын ачаа тээвэр ийнхүү нэмэгдсэн нь цар тахлын хязгаарлалтыг зогсоож боомтыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсны үр дүн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.