Шинэ Зеланд улс Турк, Сирид 950 мянган доллароор туслахаар боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Нанаиа Махута газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сири улсуудад нэн даруй хүмүүнлэгийн тусламж өгнө хэмээн өнөөдөр мэдэгдлээ. Тус улс 950 мянган долларын анхны тусламжийг гамшигт өртсөн хоёр улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ. Үүний 630 мянган доллар нь Сирид, 316 мянга гаруй нь Туркт очих ажээ. Энэ тусламж дээрх нийгэмлэгүүдээр дамжин хүнсний, эмнэлгийн, сэтгэл зүйн тусламж, хөнжил, майхан болж очих болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Мөн цаашид тус улс шаардлагатай дэмжлэг тусламжийг үзүүлсээр байхаа илэрхийллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.