Тоншуул хоромхон зуурт дампуурлаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
АНУ-ын Калифорни мужийн хортон шавж устгадаг компанийн ажилтан Ник Кастро саяхан нэгэн байшингийн ханан дотроос 317 кг гаруй царсны боргоцой олсон тухай “ABC Broadcasting” телевиз мэдээлжээ. Тэрбээр тоншуул байшингийн гадна ханыг тоншиж цоолоод байгаа тухай дуудлага аваад ажил үүргийн дагуу тухайн айлд очсоноор энэ явдалтай учирчээ. Хортон шавьж байгаа эсэхийг шалгахаар байшингийн ханыг цоолтол эцэс төгсгөлгүй их боргоцой асгаран гарч ирсэн байна. Тоншуул уг байшингийн ханыг гаднаас нь цоолон идэш тэжээлээ нөөцөлсөн нь энэ байжээ. Ник энэ тухай цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд уншигчид “Тоншуул хоромхон зуурт дампуурлаа”, “Тэрбумтан хүн бүх мөнгөө алдсан юм шиг санагдаж байна” гэх мэт наргиантай хариулт өгсөн байна. Тоншуул шувуу модноос гадна бетонон хана, төмөр гадаргуу зэргийг тоншиж цоолох нь цөөнгүй тохиолддог ажээ. Тухайлбал 1995 онд Флорида мужийн Кеннэди сансрын төв сансрын хөлөг хөөргөхөөс өмнө шалгалт хийж байтал түлшний савны дулаалгад том жижиг 200 орчим нүх гарсан байсныг илрүүлснээр нислэг хойшилж байжээ. Энэ нь нөгөө гайхал тоншуулын тарьсан хэрэг байсан аж. Түүнээс хойш хөөрөх талбайн эргэн тойронд шувуу илрүүлэх радар, 24 цагийн ажиллагаатай монитор байрлуулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.