Хятад, Тайваний хоорондох Жинмэнь арлыг цэрэггүй бүс болгох санаачилга гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Хятад, Тайваний хооронд “дарьтай торх” гэж нэрлэгддэг Жинмэнь арлыг байнгын цэрэггүй бүс болгох төлөвлөгөөг хэлэлцэж эхлээд байгаа тухай “China Times” сонин мэдээллээ. Тайваний шинээр байгуулагдсан улс төрийн бүлэг болох “Улс төрийн нэгдсэн эвсэл” болон “Нам бусчуудын улс төрийн эвсэл”-ээс дээрх агуулга бүхий хамтарсан тунхаглал гаргажээ. Уг тунхаглалд Жинмэнь арлын байнгын цэрэггүй бүс нь Хятад, Тайваний энх тайванч хөгжилд хувь нэмэр болж, түрэмгий дайнаас сэргийлэх болно гэж тэмдэглэжээ. Мөн тус арлын оршин суугчдын амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдлын баталгаа болох ёстойг онцолжээ. Түүнчлэн Тайваний Жинмэнь арал болон Хятадын Шямэнь хотыг холбосон далайн гүүрийн бүтээн байгуулалтыг идэвхтэй сурталчилсан байна. Энэ нь Тайванийн орон нутгийн засаг захиргааны улс төрийн намын түвшинд хийгдсэн бөгөөд Хятад, Тайваньд хууль эрх зүйн хувьд заавал биелэгдэх албагүй ч дайн, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх утга агуулж байгаагаараа чухал юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хятад, Тайванийн харилцаа сайжрич, эвлэрлийн уур амьсгал орох үед тус арлыг энх тайвны бэлгэдэл хэмээн тодотгож байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.