Украин “хурдан улс” болно
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
Украины парламентын Эдийн засгийн байнгын хорооны дарга Дмитро Наталука гадаадын компаниудыг дайны дараах сэргээн босголтын төслүүдэд оролцохыг уриалахдаа тус улс авлига зэрэг зүй бус зарлагуудыг арилгаж шуурхай үйлчилгээ бүхий "хурдан улс" болно гэж мэдэгдэв. "Үүний тулд бид гүйлгээний зардлыг бууруулж, бизнесийн үйл ажиллагааны эрх чөлөөг өргөжүүлнэ. Бүх салбарт ил тод нээлттэй, шилэн үйлчилгээ бий болно" гээд захиргааны үйлчилгээг цахимжуулах замаар авлигыг арилгаж, үр ашгийг нэмэгдүүлэх бодлого баримтлахаа мэдэгдсэн байна. Мөн “Бид дотооддоо ард түмэн, цэрэг армидаа, гадна талдаа гадаад холбоотнууддаа итгэх ёстой” хэмээн нэмж хэлжээ. Үүний зэрэгцээ Д.Наталука НҮБ-д Орос улс одоогийн байр сууриа үргэлжлүүлэн баримтлахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Тэрбээр 1987 онд төрсөн, 2019 онд парламентын гишүүнээр сонгогдсон байна. Мөн өмнө нь хуулийн сургуулиа төгсөн санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаад Английн Кэмбрижийн их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан, төрийн болон улс төрийн зөвлөх компани байгуулан ажиллуулж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.