Инчон хот жуулчдын хот болно
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
БНСУ-ын Инчон хотын Аялал жуулчлалын байгууллага цар тахлын улмаас эрс багассан Хятадын жуулчдын орон зайг нөхөхийн тулд Зүүн Өмнөд Азийн орны жуулчдыг татах ажлыг эрчимжүүлж байна. Тус байгуулагаас өнөөдөр мэдээлснээр, Тайландын 850 орчим бүлэг жуулчид энэ сараас тавдугаар сар хүртэл Инчон хотод аялах ажээ. Өчигдөр Тайландын даатгалын компанийн 110 удирдах ажилтан урамшууллын аялалаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байна. Эдгээр аяллууд нь өнгөрсөн оны 12 дугаар сард Инчоны аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Тайландад айлчилж, тус улсын аялал жуулчлалын агентлагуудаар зочлон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой ажлууд хийсний үр дүн ажээ. Гуравдугаар сард Тайландын улсын хоршооны 130 гишүүн, мөн тавдугаар сард тус улсын худалдааны компанийн 600 удирдах албан тушаалтан, ажилчид Инчон хотоор аялахаар болжээ. Инчоны аялал жуулчлалын байгууллагын ажилтан "Бид Зүүн Өмнөд Азийн орнуудаас жуулчид татахын тулд маш тодорхой бодлого гаргаж шилдэг маркетинг хийж эхлүүлээд байна. Манай Инчон хот жуулчдын хот болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.