Ираны шинэчлэгч улс төрчид төр засагтаа шаардлага тавив
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
Ираны шинэчлэгч үзэлтэй улстөрчид Засгийн газрын эсрэг жагсаалын хариуд улс төрийн үндсэн өөрчлөлт хийхийг уриалав. Ираны ерөнхийлөгч асан Мохаммад Хатами олон нийтийн сүлжээгээр хийсэн мэдэгдэлдээ "Манай төр засаг өнгөрсөн үеийн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрчлөлт шинэчлэл хийх аргаа олж чадахгүй байна" гээд "Одоо бид шинэчлэлийг хүлээн зөвшөөрч, хүчирхийлэл үйлдэхгүйгээр засаглалын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч асан М.Хатами нь 1997-2005 онд тус улсыг удирдаж байсан бөгөөд үг хэлэх эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг гэх мэт үнэт зүйлсийг дээдэлсэн шинэчлэгч удирдагч гэдгээрээ алдартай юм. Албан тушаалаа өгснийхөө дараа шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг шаардан төр засгаа шүүмжилсний төлөө тэрбээр 12 жил гэрийн хорионд байсан юм. Өөр нэг шинэчлэгч улстөрч, ерөнхий сайд асан Мир-Хоссейн Мусави мөн мэдэгдэл гаргаж, жагсагчдын шаардлагыг сонсохыг Засгийн газраас шаардсан байна. М.Мусави хэлэхдээ "Ард түмэн хямралыг даван туулахын тулд зарчмын өөрчлөлт хийж, эрх чөлөө, шударга ёс, ардчилал, хөгжил цэцэглэлтийн замаар алхах эрхтэй" гээд шинэ Үндсэн хууль гаргах, шинэчлэл өөрчлөлт хийхийн тулд бүх нийтийн чөлөөт санал асуулга явуулахыг шаарджээ. Энэ сарын 11-ний өдөр Исламын хувьсгалын 44 жилийн ой болох бөгөөд үүний өмнө тус улсын шинэчлэлийн дээдэлдэг улс төрчид дээрх мэдэгдлүүдийг хийсэн нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.