Өвөр Монголд ховордсон хярс үзэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хүхэй байгалийн нөөц газарт хоёр хярс буюу талын үнэг үзэгджээ. Энэ нь Хятадын хамгийн жижиг үнэг бөгөөд устах аюулд орсон зүйл юм. Гэсэн хэдий ч Төв Азийн талын болон говь цөлийн бүсийн дундаж биетэй үнэгт орно. Тархац нь Хятадын хойд хэсэг болон Монголд байдаг. Хярс үнэгний биеийн урт 50-60 сантиметр, сүүл нь 25-30 сантиметр, өндөр нь 30 сантиметр бөгөөд 1.8-2.6 килограмм жинтэй буюу шар үнэгнээс арай жижиг биетэй. Энэ зүйлийн ороо хоёрдугаар сард эхэлж, 20 гаруй хоног гавраа тээгээд тарваганы орхисон нүхийг засаж тавдугаар сард 2-5 гавар гаргадаг махан тэжээлт амьтан ажээ. Монгол улсын “Амьтны тухай” хуульд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар жил бүрийн хоёрдугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 20 хүртэл хярс үнэг агнахыг хоригложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.