images

Хятад-Хонконг-Макао чиглэлийн хорио цээрийн дэглэмийг цуцална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-03


     Хятадын засгийн газрын Хонконг, Макаогийн асуудлыг хариуцсан Төрийн зөвлөл өнөөдөр мэдэгдэл хийж, энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Хятад-Хонконг-Макао хооронд зорчиход ковидын шинжилгээ шаардлагагүй болж, бүх хорио цээрийг цуцална гэжээ. Үүний зэрэгцээ Хонконг, Макаогоос өдөр бүр зорчиж буй аялагчдын тоонд тавьсан хязгаарлалтыг мөн цуцалж байгаа ажээ. Өмнө нь буюу өнгөрсөн сарын 8-нд Хятад улс хилээр нэвтрэх иргэдийн хорио цээрийн дэглэмийг цуцалж хилээ нээсэн юм. Үүний дагуу мөн өдөр Хонгконг, Хятад, Макаотой хиллэдэг бүс дэх долоон шалган нэвтрүүлэх боомтоо дахин нээж, өдөрт 60 мянган зорчигчийг чиглэл тус бүрээр нэвтрүүлэх боломжтой болсон байна. Хөдөлгөөнийг бүрэн сэргээснээр 6-ны өдрөөс эхлэн гурван шалган нэвтрүүлэх цэг нэмж байгуулах ажээ. Мөн Хонконгийн засгийн газар эх газрын Хятад руу нэвтрэх урсгалаа хэвийн болгосны дараа энэ сарын 8-ны өдрөөс эхлэн эх газрын оюутнууд Хонг Конг руу зорчих хөдөлгөөнөө аажмаар сэргээнэ гэж мэдэгдлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.