Хятадын мэдээллийн технологийн салбарын орлого 10.81 их наяд юаньд хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-03
Өнгөрсөн онд Хятадын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарт аж ахуйн нэгжийн тоо 35 мянгыг давжээ. Мөн тэдний жилийн орлого өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж 10.81 их наяд юань буюу 1.6 их наяд долларт хүрсэн байна. Тухайлбал программ хангамжийн салбарын жилийн нийт ашиг өнгөрсөн оноос 5.7 хувиар өсөж, 1.26 их наяд юань болж үндсэн бизнесүүдийн ашгийн хэмжээ нь 9.1 хувьд хүрчээ. Харин мэдээллийн технологийн үйлчилгээ өнгөрсөн онд өмнөх оноос 11.7 хувиар өсөж 7.01 их наяд юань болсон байна. Үүнийг программ хангамжийн салбартай харьцуулахад өсөлт нь 0.5 хувиар илүү ч олсон ашиг нь бараг хоёр дахин их юм. Өөрөөр хэлбэл, энэ салбарын орлогын 64.9 хувийг мэдээллийн технологийн үйлчилгээнээс олжээ. Тухайлбал, үүлэн технологи, өгөгдлийн үйлчилгээний орлого 1.04 их наяд юань хүрсэн бөгөөд энэ нь мэдээллийн технологийн салбарын орлогын 14.9 хувийг эзэлнэ. Мөн сүлжээний дизайн хөгжүүлэх үйлчилгээний орлого жилийн өмнөхөөс 12 хувиар нэмэгдэж 279.7 тэрбум юань болсон байна. Цахим худалдааны платформын үйлчилгээнээс 1.1 их наяд юанийн орлого олжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.