Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-03
Өнгөрсөн жил Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдсан католик шашны хамба, 91 настай кардинал Жозеф Тран тэргүүтэй Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч зургаан хүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. АНУ-ын Конгрессийн Америк-Хятадын бүлгийн гишүүн Кристофер Смит, сенатор Марко Рубио, Конгрессын гишүүн Жим Макговерн, сенатор Жефф Меркли нар хамтарсан мэдэгдэл хийж "Хоёр намын бүлэг хууль тогтоогчид хүний эрхийн төлөө тэмцэгч Хонконгийн зургаан иргэнийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлсэн" гэж мэдэгдэв. Улмаар "Эдгээр тэмцэгчид нь Хонконгийн ардчилсан эрх чөлөөг Хонконгийн засгийн газар болон Хятад улс эвдэж байгааг тайван замаар эсэргүүцдэг олон сая Хонконгчуудын төлөөлөл" хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.