images

“Sony” групп шинэ ерөнхийлөгчтэй болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-02


     Японы алдарт “Sony“ групп ирэх дөрөвдүгээр сард албан ёсоор томилогдох шинэ ерөнхийлөгчийнхөө нэрийг өчигдөр зарлалаа. Тэр хүн нь одоо гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй 58 настай Хирүки Тотоки бөгөөд тэрбээр ерөнхийлөгч болон үйл ажиллагаа эрхэлсэн захирлын албыг хашихаар болжээ. Энэ нь тус группт сүүлийн таван жилийн хугацаанд удирдах албан тушаалтныг өөрчилсөн анхны тохиолдол болох юм. Одоогоор группийн ерөнхийлөгчөөр 63 настай Кэничиро Ёшида ажиллаж байна. Хирoки Тотоки нь 1987 оноос тус группт ажиллаж “Sony Bank”-ийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр 2014 онд “Sony Mobile Communication“ компанийн гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчөөр ажиллаж, ухаалаг гар утасны бүтцийн шинэчлэлийг удирдан хийжээ. Улмаар 2016 оноос хойш ”Sony” корпорацид удирдах албан тушаал хашиж ирсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.