"Оскар"-ын шагналт найруулагч "Самсунг"-ийн гар утсаар кино хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-02
“Samsung Electronics” компани "Оскар"-ын шагналт кино найруулагч Чарли Кауфмантай хамтран "Galaxy" гар утасны камераар богино хэмжээний кино хийжээ. "Eternal Sunshine" болон "Synecdoche, New York" зэрэг кинонуудаараа алдарт хүрсэн найруулагч Ч.Кауфман "Galaxy S22 Ultra" гар утасны төрөл бүрийн өгөгдлийг ашиглан гайхалтай үзэмжтэй, нарийн шийдэл бүхий богино хэмжээний кино бүтээсэн байна. “Samsung Electronics” компани өмнө нь Английн кино найруулагч Жо Райт, Хятадын найруулагч Шамо нартай хамтран "Galaxy S21 Ultra" гар утсаар авсан киногоо олонд толилуулж байсан юм. Энэ удаад нээлтээ хийх “Jackals and Fireflies” богино хэмжээний киног яруу найрагч Eva H.D-гийн бүтээлээс санаа авч найруулагч Ч.Кауфман Нью-Йорк хотын тухай өвөрмөц эргэцүүлэл, энэрэл хайр шингээн бүтээсэн байна. Тэрбээр "Ухаалаг гар утсыг ашиглан зураг авах нь киног бодитоор харуулах үр дүнтэй арга юм" гэжээ. “Jackals and Fireflies” кино нь АНУ-ын Сан-Франциско хотын "Galaxy Experience Space" танхимд гарах бөгөөд дараа нь Нью-Йорк хотод нээлт хийх үеэр Ч.Кауфман өөрийн биеэр оролцох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.