Мишэль Обама шинэ подкаст суваг нээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-02
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэр Мишэль Обама шинэ подкаст суваг нээж “The Light Podcast” нэртэй интернэт нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа тухай “АР” агентлаг мэдээлжээ. Мөн “Audible” компани энэхүү подкастыг "The Light We Carry" нэртэй М.Обамагийн намтар номыг сурталчлах зорилготой" гэж тайлбарласан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд М.Обама хоёр дахь намтар номоо гаргаж нэг сарын хугацаанд Вашингтон, Филадельфи, Атланта, Чикаго, Сан Франциско, Лос Анжелес зэрэг зургаан том хотод уншигчидтай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтыг нь Эллен ДэЖэнерэс, Опра Уинфри, Дэвид Лэттерман зэрэг алдартнууд хөтөлж байв. Шинэ подкаст нь Барак Обамаг ерөнхийлөгчийн албанаас буусны дараа байгуулсан анхны төсөл ажээ. М.Обама хөгжмийн стримингийн хамгийн том “Spotify” компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсны дараа “Audible”-тэй шинэ түншлэл байгуулсан байна. "People" сэтгүүл энэ подкастын талаар мэдээлэхдээ М.Обамаг олны танил алдартнуудтай ярилцах хэлбэрээр явагдана хэмээн гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.