Олон улсын тоглоомын яармаг Германд эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-02
Цар тахлын улмаас гурван жил завсарлаад байсан Нюрнбергийн олон улсын тоглоомын яармаг (Spielwarenmesse) Германд эхэллээ. Үзэсгэлэнд 69 орны 2000 гаруй байгууллага оролцож хамгийн сүүлийн үеийн тоглоомуудаа танилцуулж байна. Энэ яармагт хамгийн өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаа улсуудыг Герман, Хятад тэргүүлэв. Яармагт зохион байгуулагч орны 442 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож байгаа бол Хятадаас 196 байгууллага оролцож байна. Зөвхөн "Best of China" нэгдсэн павильонд тус улсын 120 аж ахуйн нэгж нэг дор үзэсгэлэн гаргаж байгаа аж. Энэ жилийн “Spielwarenmesse”-д Хятадын модон тоглоом үйлдвэрлэгч “Classic World”, самбар болон хөзрийн тоглоом үйлдвэрлэгч “Boda Games”, “Ferrari”, “Lamborghini” зэрэг алдартай уралдааны машинуудын хуулбараар мэргэшсэн “Bburago International” гэх зэрэг олон компани оролцож байна. Германы тоглоомын зах зээл цар тахлын эхний хоёр жилд дунджаас дээгүүр өсөлттэй байсан ч түүнээс хойш буурчээ. Энэ талаар тус улсын Тоглоомын жижиглэн худалдаачдын холбооноос “2022 оны эхний арван сард борлуулалт өмнөх оны мөн үеэс таван хувиар буурч, 4.7 тэрбум евро болсон” гэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.