Майкл Жэксоны амьдралыг өгүүлсэн кино бүтээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-02-02
Америкийн “Lionsgate” кино компани Майкл Жэксоны намтар түүхийг харуулсан киног бүтээж, гол дүрд дуучны зээ дүү Заппа Жексоныг тоглуулахаар болсон байна. Компани энэ талаар өнөөдөр мэдэгдэхдээ "Энэ кино олон бэрхшээлийг даван туулж попын хаан болсон дуучны ээдрээт амьдралын түүхийг харуулах болно" гэжээ. Заппа Жексон "Майкл ахынхаа түүхийг амилуулахаар болсон минь даруухан хэлэхэд нэр төрийн хэрэг" хэмээн Твиттер хуудсандаа нийтэлжээ. Заппа бол алдарт дуучны төрсөн дүү Жермэний хүү юм. Майкл Жэксон 2009 онд "Триллер" болон бусад уран бүтээлээрээ дэлхийн хөгжмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн попын хаан болсон ч 50 насандаа таалал төгссөн юм. "Майкл" хэмээх уг киноны продюсерээр "Bohemian Rhapsody" киног бүтээсэн Британийн продюсер Грахам Кинг ажиллах бол "The Equalizer" киног найруулсан Антуан Фукуа киног найруулахаар болсон бөгөөд киног Жэксоны гэр бүлийнхэнтэй хамтран бүтээх болсон ажээ. Тэд "Шинэ кино нь Майклын урлагийн замнал болон хувийн түүхийн талаар өгүүлэхийн зэрэгцээ түүний хамгийн гайхалтай уран бүтээлүүдийг эргүүлэн авчрах болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.