images

Шри Ланка улс нэгдүгээр сард 102 мянган жуулчин хүлээж авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-02


     Шри Ланка улс энэ оны нэгдүгээр сард 102 мянган жуулчин хүлээн авсныг тус улсын Аялал жуулчлалын сайд Харин Фернандо өчигдөр мэдээллээ. Харин өмнөх жилийн мөн үед гадаадын 82327 жуулчин хүлээн авсан байна. Х.Фернандо “Өмнөд Азийн арлын орнуудад нөхцөл байдал сайжирч, сурталчилгаа сайн хийж байгаа учраас жуулчдын тоо нэмэгдэж байна” гэжээ. Тус улсад өнгөрсөн онд 720 мянга орчим жуулчин аялсан байна. Улмаар аялал жуулчлалын салбараасаа 1.1 тэрбум долларын ашиг олжээ. Тус улсын төв банкны мэдээлснээр 2021 онд 507 сая долларын ашиг олж байсан аж. Шри Ланка улсын гадаад валют олдог гол салбар нь аялал жуулчлал юм. Иймд энэ онд 1.5 сая, 2024 онд гурван сая жуулчин эх орондоо хүлээж авахаар зорьж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.