Дэлхийн хамгийн том номын яармагийн нэг Бангладешт эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-02
Бангладешийн хамгийн том номын яармаг худалдаа өчигдөр нийслэл Дака хотод эхэллээ. Энэ яармаг 1.1 сая хавтгай дөрвөлжин талбайд гарч буй бөгөөд энэ жил 601 байгууллагын 901 павильон гарч байгаа ажээ. Жил бүр нэг сарын турш үргэлжилдэг номын баярт оролцогч байгууллагуудын ном 25-32 хувь хямдардаг байна. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн хамгаалалт гаргаж, бүх талбайг хяналтын камераар ажигладаг. Энэ яармаг худалдааг 1952 оны хоёрдугаар сард бенгал буюу бангла хэлийг хуучин зүүн Пакистаны төрийн хэл болгохыг хүссэн бенгал хэлний хөдөлгөөний үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан анх 1972 оны хоёрдугаар сард хийж байжээ. Тэгэхэд “Муктодхара” хэвлэлийн газар Бангла академийн гадна ганц хоёр лангуутай үзэсгэлэн гаргасан байна. Улмаар Бангладешийн засгийн газрын харьяаны "Бангла академи" 1978 оноос хийх болсон аж. Харин 1984 оноос эх хэлний хөдөлгөөний баатар Амар Экүшигийн нэрэмжит болгоод 1990 оноос Дака олон улсын номын яармаг гэх болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.