images

Кенийн 81 настай эмээ бусдадаа тулааны урлаг зааж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-01


     The Guardian” сэтгүүлийн сурвалжлагчид Кенийн нийслэл Найроби хотын ядуусын хороололд амьдардаг 81 настай эмээ бие хамгаалах урлагийн хичээл заадаг талаар мэдээлэв. Биэтрис Няаряра эмээ 55-90 настай 20 эмэгтэйд бие хамгаалах буюу тулааны хичээл заадаг байна. Учир нь, тэр хороололд ажилгүй, амьжиргааны түвшин доогуур, мансууруулах бодис болон архины хамааралтай хүмүүс олноор амьдардаг бөгөөд гэмт хэрэг, хүчирхийлэл ихтэй ажээ. Ялангуяа настай эмэгтэйчүүд амархан хүчингийн золиос болдог тул 2007 оноос ийм хичээл заах болсон байна. Энэ талаар тус бүлгэмийн 80 настай сурагч Гладис Ванжику “Настай эмэгтэйчүүдийг өдөр нь дагаж явж гэрийг нь мэдээд шөнө нь эргэж ирдэг. Хаалгаа түгжсэн ч нэмэр болдоггүй. Учир нь хаягдал лааз, уян төмрөөр хана хийдэг” хэмээн ярьжээ. Харин Няарярад ийм явдал өмнө нь тохиолдоход өөрийгөө хамгаалж чадсан бөгөөд залуус түүнээс болгоомжилдог болсон гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.