images

Хятадын компани мөнгө овоолж байгаад ажилчдадаа урамшуулал олгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-01


     Хятад улсын уул уурхайн нэгэн компани боодол боодол мөнгө хоёр метрийн өндөр болтол өрж тавьж байгаад ажилчдадаа мөнгөн урамшуул олгосон байна. Тус улсын Хөнань мужид төвтей "Henan mine Grane" компани сар шинийн өмнөхөн байгууллага дээрээ үдэшлэг зохион байгуулж үр бүтээлтэй, сайн ажилласан ажилчдаа мөнгөөр урамшуулсан нь энэ бөгөөд нийт 61 сая юань урамшуулалд олгожээ. Хамгийн өндөр урамшуулал авсан ажилтан 5 сая юань авсан байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас үл хамааран тус уурхай борлуулалтын өсөлтийг хоёр оронтой тоогоор нэмэгдүүлж өнгөрсөн онд нийт 9.16 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.