Украин 19 сая тонн хүнсний бүтээгдэхүүн экспортолжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-01
Орос-Украины үр тарианы гэрээний дагуу Хар тэнгисийн боомтоор Украин улс наймдугаар сараас хойш 19 сая тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн талаар мягмар гарагт тус улсын “Ukrinform” мэдээллийн агентлаг дамжууллаа. Өнгөрсөн хугацаанд Украин сар бүр гурван сая тонн үр тариа болон газар тариалангийн бүтээгдэхүүн Одесса, Черноморск, Пивденный боомтоор экспортолжээ. Эдгээр боомт нь сард зургаан сая орчим тонн хүнсний бүтээгдэхүүн гадаадад нийлүүлэх хүчин чадалтай аж. Үр тариа нийлүүлэх гэрээг анх өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд Туркийн Истанбул хотод байгуулсан юм. Тус гэрээ 11 дүгээр сарын 19-нд дуусгавар болох байсан ч талууд харилцан тохиролцоод 120 өдрөөр сунгасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.