images

Англи улсад 16 дугаар зууны үеийн алтан зүүлт олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-01


     Английн Уоркшир мужийн нэгэн кафены эзэн Чарли Кларк талбайгаасаа металл илрүүлэгчээр 16 дугаар зууны үеийн VIII Генри хаан (1491-1547) болон Арагоны Кэтрин хатны нэрийн эхний үсэг сийлсэн 23 каратын алтан зүүлт олсон тухай “The Times” сонин мэдээлсэн байна. Музейн шинжээчид энэхүү зүүлтийг шинжилж үзээд энэ нь Англид олдсон Сэргэн мандалтын үеийн хамгийн үнэ цэнтэй олдворын нэг болохыг тогтоожээ. Тус улсад металл хайгчаар эрдэнэс хайдаг 40 мянга гаруй хүн байдаг ажээ. 2021 онд улс даяар олдсон 45 мянган археологийн олдворын 96 хувийг эдгээр хүмүүс олсон бөгөөд тэдгээрийн 1000 ширхэгийг нь үнэлж, эрдэнэсийн ангилалд оруулсан байна. Тус улсын 1996 оны Эрдэнэсийн тухай хуульд зааснаар эрдэнэс байж болох зүйл олсон хүн бүр үүнийгээ мэдээлэх ёстой. Олдвор нь эрдэнэсийн ангилалд багтсан бол бие даасан үнэлгээ хийсний дараа музейд худалдаж авах боломжтой бөгөөд орлогыг нь ихэвчлэн анх олж илрүүлсэн хүн болон тус газрын эзэн хоёр хувааж авах заалттай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.