Солонгосын “BC Card” компани Монголбанктай хамтран ажиллана
Анд нөхдийн мэдээ
2023-02-01
Өмнөд Солонгосын “BC Card” компани Монголбанктай санхүүгийн стратегийн түншлэлийн гэрээ байгуулав. Энэхүү түншлэлийн гэрээгээр Монгол, Солонгосын хооронд төлбөрийн сүлжээний холболт (N2N) төслийг хэрэгжүүлж Монгол улсад санхүүгийн дижитал дэд бүтцийг бий болгох чиглэлээр Монголбанктай хамтран ажиллахаар болсон байна. Энэхүү гэрээний дагуу тус компани манай төв банкийг картын төлбөрийн сүлжээнд холбосноор Монголын иргэд Солонгос улсад T-Card ашиглан АТМ болон харьяа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх боломжтой болох ажээ. Улмаар тус компани нь Монголын хөдөө орон нутгийн төлбөрийн дэд бүтэд шинэчлэл хийх үндэсний нэгдсэн худалдан авалтын системийг хамтран боловсруулахаар төлөвлөж байна. Мөн Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран солонгос маягийн цахим ваучер платформын загварыг нэвтрүүлэхээр хэлэлцээр хийж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.