images

Солонгосын аварга компани "Моннис"-тэй хамтран Монголд газрын ховор элемент олборлоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-01


     Солонгосын КТ компани Монголын "Моннис" групптэй газрын ховор элемент олборлох, ашигт малтмалын бизнест хамтран ажиллах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өмнө нь тус компани Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай ашигт малтмал нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Монгол улс зэс, хайлуур жонш, алт, төмөр, цайр зэрэг 80 орчим төрлийн ашигт малтмалын олборлож байгаагийн дотор дэлхийн нөөцийн 16 хувийг бүрдүүлдэг газрын ховор элемент байдаг юм. KT компанийн бизнесийн хэлтсийн дарга Мүн Сон Үк Солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр улсын Засгийн газрын хүчин чармайлт, Гадаад харилцааны яам, найрсаг дипломат харилцааны үр дүнд бид энэ удаад байгалийн асар их баялаг нөөцтэй Монгол улсын “Моннис” групптэй санамж бичиг байгууллаа. Цаашид Засгийн газар болон эрдэс баялгийн нөөц шаардлагатай үйлдвэрүүдтэй хамтарч улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно” гэжээ. КТ компани нь үүрэн телефоны үйлчилгээ, санхүүгийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, гадаад худалдаа зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, Солонгосын тэргүүлэх компанийн нэг юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.