Хятадын киноны орлого эрс нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-01
Хятадын кино үйлчилгээний мэдээллийн сайтын мэдээлснээр тус улсын энэ жилийн киноны орлого 10 тэрбум юань давсан байна. Өнгөрсөн сард хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлсэнтэй холбогдуулан соёл, урлагийн тоглолт чөлөөтэй болсноор ялангуяа сар шинийн баяраар кино театрт үзэгчдийн тоо эрс нэмэгджээ. Энэ жилийн сар шинийн үеэр Хятадын киноны орлого 6 тэрбум 762 сая юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэ нь 2021 онд 7.842 тэрбум юань хүрч дээд амжилт тогтоож байсны дараа орох хоёр дахь том амжилт юм. Жан Имоугийн найруулсан "Wanjianghong" зэрэг эх оронч сэдэвтэй хоёр кино, мөн "The Wandering Earth 2" зэрэг шинжлэх ухааны зөгнөлт кино Хятадад үзэгчдийн тоогоороо тэргүүлж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.