Орос улс Казахстаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй
Анд нөхдийн мэдээ
2023-01-31
Оросын ГХЯ өнөөдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр Казахстан улс хоёр дахь Украин болох эсэх талаарх асуултад “Орос, Казахстан хоёр бол эрт дээр үеэс найрамдал, итгэлцлийг бий болгосон ойрын хөршүүд” хэмээн хариулсан тухай Казахстаны "Казтаг" агентлаг мэдээлэв. Улмаар тус яам "Орос-Казахстаны эвслийг цаашид хөгжүүлэхэд саад болж буй янз бүрийн явуулга байдаг ч бид хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна" гээд "Өөрсдийгөө соёл иргэншилт барууны ертөнц гэж үздэг Казахстаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэж мэдэгдсэн байна. Хүн амынх нь 30 орчим хувийг оросууд эзэлдэг Казахстан улс ОХУ-тай 7000 км газраар хиллэхээс гадна газрын тосны арвин нөөцтэй Каспийн тэнгисийг хуваан оршдог нь Оросын хувьд геополитикийн үүднээсээ маш чухал улс юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.