Уураа барьсны хүчинд нэг сая доллар хожжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-31
АНУ-ын Флорида мужийн иргэн 43 настай Стивэн Эспиноза сүпермаркетаас хонжворт сугалааны тасалбар худалдаж аваад нэг сая доллар хожсон тухай “New-York Post” сонин мэдээлэв. Уг эрийн азтан болсон түүх ер бусын. Тэрбээр ажлаа тараад дэлгүүр орж "500X the Cash" хонжворт сугалааны тасалбар худалдаж авахаар дараалалд зогсож байтал нэг хүн урдуур нь дайран түүний авах гэж байсан сугалааг авчээ. Стивэн энэхүү бүдүүлэг авирт ихэд уурласан ч биеэ барин тэвчиж дараагийн тасалбарыг худалдаж авсан байна. Улмаар тасалбарынхаа нууцлалыг арилгаж үзээд нэг сая доллар хожсоноо мэдсэн даруйд сугалааны компанид очиж, хожсон мөнгөө авчээ. Стивэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би хожсон гэдэгтээ одоо хүртэл итгэхгүй байна. Энэ мөнгөө гэр бүлдээ зориулна” гэсэн байна. Цахим орчинд хүмүүс "Стивэний тэвчээр нэг сая долларын үнэ хүрэв", "Тэвчээртэй хүнд аз ирдэг" гэх мэтээр түүнийг магтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.