Герман улс Амазоны ойг хамгаалахад зориулж 200 сая евро олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-01-31
Герман улс Амазоны ойг хамгаалахад зориулж Бразил улсад зээл болон хандив нийт 200 сая евро олгохоор болов. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Бразилд айлчилсан Германы канцлер Олаф Шольц "Бразилд хийсэн энэ айлчлал нь Герман улс тус улсын ардчиллыг дэмжиж байгааг харуулж байна" гэжээ. Бразилын Засгийн газар Германы дэмжлэгтэйгээр ширэнгэн ойд амьдардаг нутгийн иргэдэд чиглэсэн нийгэм, байгаль орчны төслүүдийг хэрэгжүүлэх, тариалангийн талбайгаа ойжуулахаар ажиллаж буй тариачдад бага хүүтэй зээл олгохоор төлөвлөж байгаа аж. Герман улсаас олгож буй 200 сая еврогийн 35 сая еврог “Амазоны сан”-д хандивлах ажээ. Уг санг анх Герман, Норвеги улс Өмнөд Америкийн ширэнгэн ойг хамгаалахад зориулж 1 тэрбум долларын хандиваар байгуулсан боловч 2019 онд Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонаро тус сангийн удирдлагыг татан буулгаснаар үйл ажиллагаа нь зогссоод байсан юм. Тэгвэл саяхан Бразилийн Байгаль орчны сайд Марина Сильва ажлаа хүлээж авснаар уг сангийн үйл ажиллагаа сэргэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.