images

Устаж буй цагаан халимны мах идсэн влоггэрийг 18431 доллароор торголоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-31


     Баруун өмнөд Хятадын Сычуань мужийн Наньчон хотын хоолны влог хөтөлдөг Жин гэх бүсгүй устах аюулд орсон цагаан халимны махан хоол идэж буй бичлэгээ өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд оруулсан юм. Иймд түүнийг ховордсон халимны мах идсэн хэргээр 125 мянган юань буюу 18431 доллароор торгожээ. Тэрбээр 2022 оны 4 дүгээр сарын 13-нд 7700 юаниар халимны мах цахимаар захиалж худалдан авсан байна. Улмаар 5 дугаар сарын 29-нд түүгээр хоол хийж идэж буй, халимны мах чанаж буй зургаа оруулжээ. Мөн 7 дугаар сарын 12-нд “Kuaishou”, “Douyin” зэрэг олон нийтийн түгээмэл ашигладаг платформуудад халимны махаар хийсэн хоолоо буцалгаж, шарж буй бичлэгээ оруулсан юм. Улмаар уг бичлэг нь хурдан хугацаанд олны анхаарлыг татсан байна. Мөн дагагчид нь түүнийг хууль бус зүйл хийлээ хэмээн шүүмжилжээ. Иймд Өмнөд Хятадын далайн амьтны судалгааны хүрээлэн Жиний идсэн хоолны дээжид ДНХ-ын шинжилгээ хийж Хятадын үндэсний тусгай хамгаалалттай амьтны жагсаалтад багтдаг аварга цагаан халимны мах идсэн нь үнэн болохыг тогтоосон байна. Улмаар түүнд халимны мах худалдсан Ян овогт загасчныг Фужян мужийн Жөнжоу хотын орон нутгийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилжээ. Хятад улс 1 дүгээр сарын 4-нд Зэрлэг амьтдыг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг энэ оны 5 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.