Диана гүнжийн даашинз 604 мянган долларын үнэ хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-30
Диана гүнжийн өмсөж байсан гүн нил ягаан өнгөтэй хилэн үдшийн даашинз Нью-Йорк хотод өнгөрсөн баасан гарагт болсон дуудлага худалдаагаар 604800 доллароор зарагдлаа. Дуудлага худалдааг зохион байгуулагчид даашинзыг 80-120 мянган долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байсан бол ийнхүү тав дахин өндөр үнээр борлосон байна. Анх энэ даашинзыг Диана гүнж амьд ахуйдаа буяны үйлст зориулж 1997 онд дуудлага худалдаагаар оруулахад 24150 долларын үнэ хүрч байжээ. Тухайн үед гүнж 80 даашинзаа дуудлага худалдаагаар зарж олсон 3.25 сая доллароо Лондон хотын “Royal Marsden" эмнэлэгт хандивлаж байв. Тус үдшийн даашинз алдарт дизайнер Виктор Эдэлштэйний 1989 оны намрын коллекцийнх ажээ. Улмаар Диана гүнж 1991 онд хааны гэр бүлийн хөрөг зураг, 1997 онд “Vanity Pair” сэтгүүлд зураг даруулахдаа уг даашинзыг өмсөж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.