Вьетнам-Хятад-Казахстан чиглэлийн төмөр замаар ачааны галт тэрэг явж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-06
Казахстан, Вьетнамыг холбосон анхны төмөр зам өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд нээгджээ. Улмаар Вьетнамд үйлдвэрлэсэн цахилгаан эд анги ачсан галт тэрэг Өмнөд Хятадын Пиншян галт тэрэгний буудлаас хөдөлсөн байна. Энэ галт тэрэг Хятад, Европыг холбосон төмөр замаар явж Казахстанд хүрсэн бөгөөд энэ нь Вьетнам улс анх удаа тус төмөр замыг ашиглан Европ тив рүү бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн тохиолдол биш ажээ. Мөн өмнө нь цахилгаан хэрэгслийг далайгаар тээвэрлэж Вьетнамаас Европт хүргэдэг байсан бөгөөд энэ нь ачаа хэзээ ирэх нь үл мэдэгдэх тодорхойгүй байдал үүсгэхээс гадна ихэвчлэн 50 хонож очдог байжээ. Тэгвэл Вьетнамаас Хятад, Хятадаас Казахстан хүртэлх төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийг хоёр дахин хурдан хүргэх боломжтой болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.