Онцгой байдлын 300 гаруй алба хаагч ой, хээрийн түймэртэй тэмцэж байна
Чихэнд чимэгтэй
2025-07-10
Баяр, наадмын амралттай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Экологийн цагдаагийн албанаас хамтарсан хэвлэлийн бага хурал өчигдөр хийлгэлээ. Энэ үеэр улсын хэмжээнд нийт 12 түймэртэй байгаагаас ой, хээрийн таван түймрийг цурамд оруулсныг мэдээлэв. Харин долоон түймрийг унтраахаар Онцгой байдлын төв, орон нутгийн 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Он гарсаар улсын хэмжээнд 170 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс 25 хувийг нь хиймэл дагуулаар, зургаа орчим хувийг нисдэг тэргээр тандан илрүүлсэн байна. Тэгвэл Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга З.Хүрэлбагана энэ үеэр “Он гарсаар ой, хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71, зөрчлийн шинжтэй таван гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Ой, хээрийн түймрийн 70 орчим хувь ил задгай гал, асгасан үнс, нурам, тамхи, чүдэнз, автомашин, техник хэрэгслийн яндангаас буюу хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн мэдэгдсэн байна. Иймд хөдөө, орон нутагт аялж, зугаалж яваа иргэдийг ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.