Архангай: Хүүхдийн зусланд шагайн харваа, монгол уран бичлэг зааж байна
Хөдөөгийн баясгалан
2025-07-08
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Цэцэрлэг хотоос 30 км зайд Шивэртийн Архэц хэмээх газар байрладаг “Тамир” зуслангийн гуравдугаар ээлжийн амрагч хүүхдүүдэд үндэсний шагайн харваа, монгол уран бичлэгийн хичээл зааж байна. Өнгөрөгч сарын 21-нээс эхлэн хүүхдүүд хүлээж авсан уг зуслангийн хоёрдугаар ээлжид Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэбулган сум болон Улаанбаатар хотоос 30 гаруй хүүхэд амарч, соёлын биет бус өвийн сургалтад хамрагджээ. Тэгвэл уг хичээлийн сургагч багшаар Хотонт сумын Соёлын төвийн өвийн ажилтан, шагайн харвааны аймгийн Гоц мэргэн Б.Ариунбаатар, уран бичлэгийн багш Б.Цэрэндэжид нар ажиллаж байна. Энэ арга хэмжээг Архангай аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх “Тамир" зусланд зохион байгуулж байгаа юм. Зусланд энэ жил наймдугаар сарын 30-ныг хүртэл долоо хоногийн хугацаатай нийт 10 ээлжээр хүүхдүүд хүлээн авахаар төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.