Оросын уран бүтээлчид Хойд Солонгост тоглов
Анд нөхдийн мэдээ
2025-07-01
ОХУ, Хойд Солонгос улсууд 2024 онд Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны нэг жилийн ойг тохиолдуулан Соёлын сайдаар ахлуулсан Москвагийн төлөөлөл өнгөрөгч сарын 28-нд Пёньянд айлчилсан байна. Нэг жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Улмаар 11 дүгээр сард талууд соёрхон баталж, хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа өргөтгөсөн билээ. Иймд ойн баяраа тохиолдуулан Хойд Солонгосын Соёлын сайдын урилгаар Москвагаас өндөр түвшний албан тушаалтнууд төдийгүй соёл урлагийн бүрэлдэхүүн Пёньянд очсон бөгөөд ардын найрал дууны "Хор Пятницкого" хамтлаг, “Гжель” бүжгийн театрынхан уран бүтээлээ толилуулсан байна. Хойд Солонгост суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора "Хоёр улсын найрамдалт харилцаа дээд түвшинд байгааг бидний соёлын хамтын ажиллагаа илтгэж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.