Япончуудын бүтээсэн XIII зууны үеийн Монголын тухай анимэ ирэх жил гарна
Чихэнд чимэгтэй
2025-07-01
Японы алдарт “Science SARU” анимэ студи Улаанлоолийн шөл буюу Tomato Soup нэрээр алдаршсан манга зохиолчийн “Монгол дахь шулмын амьдрал” мангагаар хийсэн олон ангит анимэг ирэх 2026 онд "Jaadugar: A Witch in Mongolia" нэрээр олон улсад гаргана гэдгээ зарлалаа. Уг манга нь XIII зууны Монголын тухай өгүүлдэг түүхэн сэдэвт бүтээл юм. Бүтээлд Өгэдэй хааны хоёрдугаар хатан Дөргэнэ, түүний перс шивэгчин Фатимагийн тухай өгүүлдэг ажээ. Анимэг энэ сарын 5-нд Хойд Америкт болох “Анимэ" үзэсгэлэнд анх удаа үзүүлнэ. Энэ үзэсгэлэн нь АНУ-д Японы "Асахи" телевизийн зохион байгуулах үйл ажиллагааны нэг хэсэг юм. Одоогоор “Science SARU” студи анимэг сурталчлах зорилгоор одот тэнгэрийн дор монгол гэрийг дүрсэлсэн зураг болон богино бичлэгийг олон нийтэд цацаад байна. 2013 онд байгуулагдсан, Токиод төвтэй тус студи нь "DAN DA DAN", "Keep Your Hands Off Eizouken!", "DEVILMAN crybaby" бүтээлээрээ алдартай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.