Хятад улсын сарнаас авчирсан хөрсний дээжийг НҮБ-ын байранд үзүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2025-06-27
Хятадын “Chang'e-5”, “Chang'e-6” аппаратын сарны наад болон цаад талаас авчирсан хөрсний дээжийг Вена хот дахь НҮБ-ын төв байрны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр тавилаа. НҮБ-ын Сансрыг энх тайвнаар ашиглах тухай 68 дугаар чуулганы үеэр ийм явдал болов. Чуулганыг тохиолдуулан Хятадын үндэсний сансрын газар, НҮБ дэх суурин төлөөлөгч нь хамтран "Сүүлийн 20 жилд Хятадын сарны судалгаа" сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хятадын эрдэмтэд 2022 онд “Chang’e-5” хөлгийн саран дээрээс авчирсан дээжид 50 гаруй судалгаа хийж гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн билээ. Тус хөлгийг 2020 оны 11 дүгээр сард хөөргөсөн бөгөөд саран дээр 23 хоног байрлаж 1731 грамм хөрс, чулууны дээж авчирсан юм. Харин “Chang'e 6” аппарат одоогоос яг нэг жилийн өмнө 49 цагийн хугацаанд сарны цаад талаас дээж цуглуулаад эх дэлхийд буцаж ирсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.