images

Баянхонгор: Оюу, Номин нуур хүртэлх бартаатай замыг засжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-27


   Баянхонгор аймгийн Их Богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Оюу, Номин нуур хүртэлх замыг засаж сайжруулан тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ. Төрийн тахилгат Их богд хайрхан нь Богд, Жинст, Баянлиг, Баянговь сумын нутгийг дамнан оршдог говийн бүсийн хамгийн өндөр уул бөгөөд хад асга ихтэй, огцом өгсөж урууддаг бартаатай зам, голын хөндийн зам туулж уулын оройд байх Оюу, Номин нууранд очдог ажээ. Сонирхуулахад, аялагч, амрагч нарын хамгийн ихээр зорьдог уг нуур руу Богд сумын төвөөс Улаатайн ам хүртэл 20-30 км шороон замаар явж, Улаатайн амнаас цааш долоон км алхаж нууранд хүрдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.