images

Хятад улс Хойд Солонгосоос олон тооны ажилчин авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-27


   Хятад улс Хойд Солонгосоос олон тооны ажилчин авч байгаа тухай Японы “The Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Хойд Солонгос, Хятадын харилцааг судалдаг эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны гуравдугаар сарын байдлаар 3000 орчим ажилчин Хятадын Жилин мужийн Хүнчүн хотод очсон бол өнгөрсөн сард Ляонин мужийн Дандун хотод 500 орчим ажилчин шинээр иржээ. Тэдний ихэнх нь залуу эмэгтэйчүүд бөгөөд орон нутгийн оёдлын цех, далайн хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж байгаа ажээ. Умард Солонгосоос ажилчин авах нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориотой тул Хятад улс уг хоригийг зөрчиж буйг тус сонин онцолжээ. Нөгөө талаар Ши Жиньпиний засаг захиргаа хямд ажиллах хүч авахын зэрэгцээ Хойд Солонгостой харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байгааг дурдсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын гадаад валютын урсгалыг тасалж, хориг арга хэмжээ авах тогтоол баталсан бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд Хойд Солонгосын ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглож, нэгэнт хүлээн авсан ажилчдыг даруй эх оронд нь буцаахыг шаардсан. Өнгөрсөн жил Хойд Солонгос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосон бөгөөд энэ үеэс хоёр улсын харилцаа улам эрчимжих болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.