images

Чех: Өөд болсон гэж үзэн оршуулах гэж байсан хүн амьд байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-05


   Чех улсын Пилсен хотын иргэн, 88 настай эмэгтэй А эмэгтэй гэртээ өөд болжээ. Өдий насны хүн нас барах нь ердийн нэг явдал боловч үнэндээ бол түүнийг оршуулах гэж байтал гэнэт амь орсон байна. “Daily Mail сонины мэдээлснээр, өглөө нөхөр нь түүнийг сэрээх гэтэл огт сэрэхгүй байсан тул яаралтай түргэн тусламж дууджээ. Эмнэлэгийн баг гэрт нь ирж үзлэг хийгээд түүнийг өөд болсон гэж мэдэгдсэн байна. Үүний дараа шүүх эмнэлэгийн баг ирж, өндөр насныг өөд болсон болохыг баталгаажуулжээ. Ингээд хэд хоногийн дараа түүнийг оршуулах гэж байхад талийгаач амьсгалж байгааг оршуулгын газрын ажилчид анзаарч мэдсэн бөгөөд түүгээр үл барам удалгүй нүдээ нээсэн байна. Улмаар даруй эмнэлэгт хүргэж яаралтай эмчилгээнд оруулсан бөгөөд одоогоор амьд байгаагаар барахгүй биеийн байдал нэлээд дээрдсэн гэнэ. Энэ хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гаргасан шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүн ар гэрийнхнээс нь уучлал гуйжээ. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж буруутай хүмүүст зохих арга хэмжээ авна гэдгээ хуулийн байгууллага мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.