images

Хөлөнбуйраас хөдөө аж ахуйн техник авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-20


   Монгол улсын "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хувьцаат компани өнөөдөр Өвөр Монголын Хөлөнбуйрын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Jiujia Machinery and Equipment Manufacturing” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр мал аж ахуй, тариалангийн техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрээс нь шууд авах боломж бүрдэж байна. Өмнө нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг ихэвчлэн ОХУ-аас оруулж ирдэг байсан бөгөөд тээвэрлэхэд 10-14 хоног зарцуулдаг байжээ. Харин Хөлөнбуйраас техникээ авдаг болвол хугацаа хэмнэхээс гадна Орос, Европ, Японыхоос 20–40 хувиар хямд үнэтэй, жижиг, дунд тариалан эрхлэгчдэд зориулсан бага оврын болон шинэ, хуучин техник хэрэгслийн өргөн сонголттой болох ажээ. Хөлөнбуйрын компани нь хадуур, өвс шүүрдэгч, өвс багцлагч машин зэрэг мал аж ахуй, тариалан, тэжээл бэлтгэлийн зориулалттай 20 гаруй төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. 2023 оны байдлаар манай улсад газар тариалангийн 3000 гаруй техник, хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн ихэнх нь ОХУ-аас гаралтай байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.