images

Сангийн сайд Б.Жавхлангийн байгуулсан волейболын баг улсын аварга болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-20


    Сангийн сайд Б.Жавхлан, "Могул" группийн захирал Н.Баттулга нарын санаачилгаар өнгөрсөн сард байгуулсан "Дархан Могулс" баг улсын аварга боллоо. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 12-18-ны өдрүүдэд Монголын Волейболын холбооны насанд хүрэгчдийн УАШТ болж 23 багийн 280 тамирчин оролцжээ. Тэгвэл Волейболын үндэсний дээд лигт өрсөлдөхөөр байгуулагдсан "Дархан Могулс" багийн эмэгтэйчүүд улсын аваргын цом хүртсэн байна. Мөн багийн тамирчин Г.Энхсайхан үнэ цэнтэй тоглогч, А.Батжаргал шилдэг холбогч болж, С.Пүрэвжаргал Олон улсын хэмжээний мастер цолоор шагнуулжээ. Тус баг тэмцээний Д хэсэгт Үндэсний дээд лигийн хүчтэй өрсөлдөгчид болох "Эрчим", "Хасу-Мегастарс" багийг 2:0 харьцаатай хожсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.