images

Швейцар: Хурд хэтрүүлэн ниссэн нугас шувуу хяналтын камерт бичигджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-19


   Швейцар улсад “хурд хэтрүүлэн ниссэн” нугас шувуу замын хяналтын камерт өртсөн сонирхолтой явдал болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, уг зам дээр дээд тал нь 30 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг ч уг шувуу 52 км/цагийн хурдтай нисэж өнгөрснийг хяналтын камер тээврийн хэрэгсэл хэмээн таньж хурд хэтрүүлсэн гэж бүртгэсэн байна. Одоогоос яг долоон жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард тус улсад мөн ийм явдал болж, зарим хүмүүс инээдмийн баярын хамгийн шилдэг үзүүлбэр хэмээн хошигнож байсан юм. Нөгөө талаар хурдны замын хяналтын камер маш өндөр нарийвчлалтай сайн ажилладаг болохыг энэ явдал харуулж байна. Мөн энэ удаагийн явдлыг зарим хүмүүс уйтгартай амьдралыг сонирхолтой болгох гэж зориуд зохион байгуулсан байх гэж, зарим нь шувуунд ямар торгууль ногдуулсан талаар лавлаж хошигносон бөгөөд Замын цагдаагийн алба "Хяналтын камерт бичигдсэн дүрсийг өөрчлөх ямар ч арга байхгүй. Тиймээс үүнийг зориуд зохион байгуулах боломжгүй" хэмээн мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.