Польш: Монголын гурван боксчин алтан медалийн төлөө тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-05-16
Монголын боксын үндэсний шигшээ багийн 12 тамирчин ирэх сарын 15-ныг хүртэл болох гурван цуврал тэмцээн, нэг хамтарсан бэлтгэлд оролцохоор Европ тивийг зориод байгаа билээ. Цуврал тэмцээний эхнийх болох, Польшийн Фелик Стам хотод болж буй Дэлхийн цомын тэмцээнд Монголын гурван боксчин алтан медалийн төлөө тоглохоор шалгараад байна. Үүнд, эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал Италийн тамирчин Чарааби Сиринтэй, эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга Италийн боксчин Аттраттиво Салваторетэй, 54 кг жинд Х.Билгүүнсайхан Узбекистаны тамирчин Мирзахалилов Миразизбектэй өрсөлдөх юм. Шигшээ багийн боксчид энэ тэмцээний дараа Германд хамтарсан бэлтгэл, Нидерландад олон улсын тэмцээн, Чехийн Усти Над Лабем хотод олон улсын тэмцээнд тус тус оролцох хуваарьтай. Хэрэв амжилттай оролцвол Лос-Анжелесийн 2028 оны Олимпын наадамд оролцоход шаардлагатай оноогоо цуглуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.