Хятад: Теннисний бөмбөгний чинээ том мөндөр оров
Анд нөхдийн мэдээ
2025-05-16
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн 13-ны шөнө одон бөмбөгний хэмжээтэй том мөндөр орж, их хэмжээний хохирол учруулжээ. CCTV телевизийн мэдээлснээр, мөндрийн улмаас Бээжинд 45 мянга гаруй иргэн автомашин зэрэг эд хөрөнгөд хохирол учирснаа мэдүүлж даатгалын байгууллагад хандсан байна. Мөндөр орой ажил тарах цагаар орсон бөгөөд замд зорчиж явсан автомашинуудын цонх хагарч, эд анги нь эвдэрч гэмтжээ. Мөндөрөөс зайлсхийхээр олон тооны тээврийн хэрэгсэл гүүрэн доор хоргодож зогссоны улмаас замын түгжрэл үүссэн байна. Хятадын цаг уурын албаны мэдээлснээр, Бээжинд өдрийн цагаар агаарын температур өндөр байгаа нь агаарын урсгалыг нэмэгдүүлж, өндрийн хүйтэн агаар дулаан чийглэг агаартай мөргөлдсөний улмаас мөндөр үүсгэсэн болохыг хэлжээ. Улмаар тав, зургаадугаар саруудад Бээжин зэрэг өндөрлөг газарт мөндөр ихтэй байхыг анхааруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.