images

Ялалтын парадад монгол цэргүүдийг командалсан захирагчид хурандаа цол олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-15


    ОХУ-ын Москва хотноо болсон Ялалтын баярын цэргийн ёслолд жагссан Зэвсэгт хүчний алба хаагчдыг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авч уулзжээ. Энэ өдөр зарим алба хаагчид цэргийн одон медаль гардуулахын зэрэгцээ жагсаалд монгол цэргүүдээ удирдан оролцсон Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайханд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар олгогдсон хурандаа цолыг нь гардуулан өгснийг Зэвсэгт хүчний жанжин штаб цахим хуудсандаа мэдээлсэн байна. Мөн Цэргийн гавьяаны одонг гурван алба хаагчид, Цэргийн хүндэт медалийг Зэвсэгт хүчний Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн Ж.Ариунболд, Сургалтын албаны дарга Г.Мөнхболд, Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга Л.Бямбадорж, биеийн тамир, спортын офицер Х.Гантулга, нисэх тусгай тоноглолын инженер Э.Төрболд нарт олгожээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.