images

Ромын шинэ Пап цахим сүлжээнд долоон хэлээр мэндчилгээ дэвшүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-15


   Шинээр сонгогдоод удаагүй Ромын Пап XIV Лео сүсэгтнүүдтэйгээ ойр дотно харилцаатай байх үүднээс олон нийтийн сүлжээнд нэгдэж, "Instagram"-д "Pontifex" нэртэй хаяг нээжээ. "Pontifex" гэдэг нь "гүүр баригч" гэсэн утгатай латин үг бөгөөд Христийн шашинд Ромын Пап зэрэг дээд тушаалын хэргэмтнийг нэрлэдэг байна. XIV Лео олон нийтийн сүлжээн дэх анхны постоороо, сонгогдсоноосоо хойшх албан ажлын хуваарийг агуулсан 17 зураг нийтэлж "Та бүхний амар амгаланг айлтгая" хэмээн мэндчилжээ. Улмаар “Энэхүү мэндчилгээ та бүхний зүрх сэтгэл, гэр орон, дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүст хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн англи, португал, испани, итали, франц, польш, герман долоон хэлээр нийтэлжээ. Пап ламын анхны постод хүмүүс нэг өдрийн дотор 18 мянган сэтгэгдэл бичиж, дагагчдын тоо 6.3 сая болсон байна. XIV Лео мөн Дональд Трампын засаг захиргааны цагаачлалын эсрэг бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа хуваалцжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Вэнсийн хийсэн, цагаач бус хүмүүсийг нэгдүгээрт тавих ёстой гэсэн мэдэгдлийн талаар тэрбээр "Ж.Вэнс буруу ярьж байна. Есүс бусдыг хайрлах хайраа эрэмбэлэхийг биднээс шаарддаггүй" гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.